Home » FAQ

Хичээл өөрийн Даалгавартай байна. Даалгавараас таны идэвхийн оноо шууд хамаарна. Тухайн Хичээлийн явцад Багшид илгээсэн Даалгавар нь Сурах бичгийн нийт Даалгаварын 50%-д хүрээгүй тохиолдолд тухайн Хичээлд тэнцээгүйд тооцож, дахин судална. Даалгаварыг Хичээл бүрийг үзэж дуусмагц хийгээд Багшид илгээж байх нь тохиромжтой. Даалгаварын хариуг “Хувийн Хэрэг” дэх "Хичээлийн Явц" хэсэгээс харна.


Хичээл бүр өөрийн Шүүлэгтэй байна. Тухайн Хичээлийг үзэж дуусаад Шүүлгийг нь заавал өгнө. Шүүлэгээс таны Ирцын оноо шууд хамаарна. Шүүлэгийг Хичээл бүрийн үзэж дуусаад шууд өгөх нь тухайн Хичээлийг бататгаж улмаар Шалгалтад бэлдэхэд тустай. Шалгалтаас өмнө тухайн Сурах Бичгийн бүх Шүүлгийг бүрэн өгсөн байна. Шүүлэгийн хариуг “Хувийн Хэрэг” дэх "Хичээлийн Явц" хэсгээс үзнэ.  


Хичээлийн бүх Лекцийг үзэж дуусаад тухайн Хичээлийн Шалгалтыг өгнө. Шалгалтыг өгөөд тэнцсэн тохиолдолд дараагийн Хичээлд нэвтрэх эрх нээгдэнэ. Тухайн Хичээлийн хамгийн сүүлийн Лекц дэх Шүүлэгийн оронд Шалгалт байрлана. Шалгалтад нийт 50 оноо цуглуулахаас 30-аас дээш оноо авсан тохиолдолд Шалгалтад тэнцэж дараагийн Хичээлд нэтрэх эрх нээгдэнэ. Хамгийн Сүүлийн Хичээлийн Шалгалтыг Эцсийн Шалгалт гэнэ. Эцсийн Шалгалт нь Тухайн Хөтөлбөрийн хамгийн сүүлийн хичээлийн сүүлийн Лекцэд байрлана. Эцсийн Шалгалтад мөн 30-с дээш оноо авсан тохиолдолд тухайн Хөтөлбөрийг дүүрэгсэнд тооцно. Шалгалтад тэнцсэн ч Даалгавар, Шүүлэг дутуугаас хамаарч Хичээлд тэнцэхгүй байх магадлалтайг анхаарна уу! Шалгалтын хариуг “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсгээс харна. 


Суралцагчийг дүгнэхэд Ирцийн оноог оруулж тооцох ба Ирций оноог бүрэн цуглуулснаар тухайн хичээлд тэнцэнэ. Суралцагч нь Ирцээс 10 оноо цуглуулна. Суралцагч нь тухайн Хичээлийнхээ Лекц бүрийн Шүүлгийг цаг тухайд нь өгч байхад Ирцийн оноо давхар тооцогдож явна. Суралцагч нь 7 хоногт багдаа 1 Лекц үзэх ба улмаар 7 хоногт багадаа 1 Ирцтэй байна. Суралцагч нь Ирцийн оноог 100% цуглуулсан тохиолдолд тухайн хичээлд тэнцэх нөхцөл бүрдэнэ. Тухайн 7 хоногт Лекцээ үзэж амжихгүй эсвэл бүр удаан хугацаагаар Сургалтаас завсарлах тохиолдолд урьдчилан мэдэгдэж Чөлөө авна. (Энэ талаар “Чөлөө” хэсгээс дэлгэрэнгүй харна үү!). Суралцагч Чөлөө авсан ч дараа нь Лекцээ нөхөж үзэх ба Лекц бүрийн Шүүлэгийг өгснөөр Ирцээ бүрдүүлнэ. Ирцийн оноог “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгээс харна.


Суралцагчийг дүгэнэхэд Идэвхийн оноог оруулж тооцно. Суралцагч нь Идэвхиэс 10 оноо цуглуулна. Суралцагч нь тухайн Хичээлийн Лекц бүрийн Даалгаварыг шалгалтаас өмнө хийж илгээснээр Идэвхийн оноог авна. Лекцийн даалгаварыг цаг тухайд нь хийснээр илүү үр дүнтэй суралцах болно. Суралцагч нь Идэвхийн оноог 50%-с дээш цуглуулсан тохиолдолд тухайн хичээлд тэнцэх нөхцөл бүрдэнэ. Идэвхийн оноог “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгээс харна.


Ирц, Идэвхи, Даалгавар, Шүүлэг, Шалгалтын онооны нийлбэрийг Нийт Оноо гэнэ. Нийт Оноо нь тухайн Хичээлийн дүн болно. Суралцагчийн цуглуулах Ний Оноо нь 100 оноо байна. Суралцагчийн цуглуулсан Нийт Онооны босго 65 байх ба үүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн Хичээлд тэнцэнэ. Хичээл бүрт авсан Нийт Оноо буюу дүнг “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэг дэх “Сурлагын Түүх”-с харна. Нийт Оноог “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгээс харна.


Суралцагчийн Ирц, Идэвхи болон Даалгавар, Шүүлэг, Шалгалтын чанарыг харгалзан тохирох Урамшуулалыг олгоно.  Урамшуулалыг Талант хэлбэрээр олгох ба Талант бүр тохирох оноотой байна. Талантын оноог Нийт Оноонд тооцогдохгүй ба босго оноо дутсан тохиолдолд Нийт Оноонд шилжүүлэх боломжтой. Мөн Талантийн оноог цуглуулснаар Сургалтын Хөтөлбөрт давуу эрх эдлээд зогсохгүй бодит урамшуулал авах боломжтой.


Суралцагчийн Ирц, Идэвхи хангалтгүй байх эсвэл Сургалтын Хөтлбөрийн явцад зохисгүй, шударга бус үйлдэл гаргасан тохиолдолд Сануулга өгнө. Мөн 2-с дээш Хичээлд тэнцэхгүй унах, Чөлөөгүйгээр Сургалтыг удаан хугацаанд завсарлах тохиолдолд Сануулга авна. Сануулга бүрт -1 оноо авах ба 5 Сануулгатай буюу -5 оноо авсан тохиолдолд Сургалтын Хөтөлбөрийг цаашид үргэлжүүлэхийг түтгэлзүүлнэ. Нэг Сургалтын Хөтөлбөрийг төгсөхөд байсан Сануулга цайрна.


Элсэгч нь ЭЛСЭЛТ хэсэгээр дамжуулан бүртгүүлэх ба Social Account-р буюу Facebook, Gmail, Twitter –рээ бүртгүүлэх эсвэл UID-р дамжуулан бүртгүүлж элсэнэ. Элсэгч нь бүртгүүлсний дараагаар Сургалт хэсгээс Сургалтын Хөтөлбөрүүдээс өөрт тохирохыг сонгож Хичээлээ эхлүүлнэ. Сургалтын Хөтөлбөрийн хамгийн эхний Хичээлийн явцад Сургалтын хөтөлбөрөө өөрчлөх боломжтой. Тухайн Сургалтын Хөтөлбөрийн хоёр дахь хичээлд орсон үед Сургалтын хөтөлбөрийг солих боломжгүй. Элсэгч нь Есүс Христэд итгэж хүлээ авсан ба цаашид итгэл дотор өсөх буюу Библийг сурах хүсэлтэй байх шаардлагатай.  


Тухайн Сургалтын Хөтөлбөр дэх бүх хичээлийг үзэж дуусгаснаар Эцсийн Шалгалтыг өгнө. Эцсийн Шалгалтад тэнцсэн Суралцагч Сургалтын Хөтөлбөрөө төгсөнө. Эцсийн Шалгалт нь тухайн Сургалтын Хөтөлбөрийн хамгийн сүүлийн хичээлийн сүүлийн Лекцэд байрлана. Сертефикатын хөтөлбөрийг сонгож төгссөн тохиолдолд Сертефикатыг олгоно. Суралцагч нь Төгсөлтийн өмнө өөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг (Суралцагчийн Мэдээлэл) бөглөж илгээсэн байна. Суурь Хөтөлбөр, Сонгон Хөтөлбөрийг төгсөхөд Сертефикат олгохгүй. Зөвхөн Сертефикатын Хөтөлбөрийг төгссөн Суралцагч Сертефикат 2 хөтөлбөрт суралцах боломжтой. Сертефикатын Хөтөлбөрийг төгсөгч нь “Есүсийн Амьдрал” Библийн Сургуульд өөрийн биеэр ирж Сертефикатаа гардаж авна. Хөдөө орон нутаг, эсвэл хилийн чандад байгаа төгсөгч нь “Есүсийн Амьдрал” Библийн Сургуультай холбогдож зөвшилцөн Сертефикатаа авна.


Дагалдагч бэлтгэх Сургалтын Сертефикат, Удирдагч бэлтгэх Сургалтын Сертефикат 2 гэсэн хоёр төрлийн Сертефикат байна. “Есүсийн Амьдрал” Библийн Сургууль нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг ба түүнчлэн олон улсын түвшины Библийн Сургалтын Сертефикат олгоно. Тус сургалт нь Монголд 2006 оноос хойш Сургалтаа явуулж байгаа бөгөөд 2016 оны байдлаар 200 орчим төгсөгчидтэй болоод байна. Монгол төдийгүй Хятад, Солонгос, Лаос, Вьетнам, Камбож, Тайланд зэрэг олон улсад үр дүнтэй Сургалтаа явуулсаар байна.


Эндээс Даалгавар, Шүүлэг, Шалгалтын хариу, авсан дүнг харна. Хариу “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгт байрлана. Хариуг зөвхөн харна, харин засах боломжгүй.


Эндээс үзэж судалсан Хичээлүүд болон авсан дүнг харна. Дүүргэсэн Сургалтын Хөтөлбөр, авсан Сертефикатын хуулбар зэргийг харж болно. Мөн өмнө нь авч байсан урамшуулалын талант , сануулга зэрэг нь харагдана.    


Захидал буюу PM нь Суралцагчийг Багштай холбох хэрэгсэл юм. Багшийн зүгээс суралцагчид мэдээлэх аливаа бүх мэдээллийг Захидалаар хүлээн авна. Мөн суралцагч асууж сурах зүйлээ Send PM буюу Захидал Илгээх хэсгээр орж илгээнэ. 


ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь "ИТГЭЛ Хөтөлбөр", "ДАГАЛДАГЧ Хөтөлбөр", "УДИРДАГЧ Хөтөлбөр" гэсэн 3 төрлийн Сургалтын Хөтөлбөртэй.

"ИТГЭЛ Хөтөлбөр" нь итгэлээр өсгөх сургалт бөгөөд сертефикатгүй, төлбөргүй, хугацаагүй сургалт юм.

"ДАГАЛДАГЧ Хөтөлбөр" нь дагалдагч бэлтгэх сургалт бөгөөд Сертефикаттай, төлбөргүй, хугацаагүй сургалт юм.

"УДИРДАГЧ Хөтөлбөр" нь удирдагч бэлтгэх сургалт бөгөөд сертефикаттай, бүртгэлийн хураамжтай, хугацаатай сургалт юм.


Хэрэгжүүлэлт нь тухайн Лекц, Хичээл бүрийг парактикт бодитоор хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Хэрэгжүүлэлтийг заавал Багшид илгээх шаардлагагүй ба Идэвхийн оноо авах зорилгоор Багшид илгээж болно. Хэрэгжүүлэлтээс шүүлэг шалгалтад ордоггүй. Тухайн Хичээл, Лекц бүрийг таны амьдралд ойр болгож, бодит нөлөө үзүүлж үлдэхэд Хэрэгжүүлэлт маш чухал ач холбогдолтой.


Сургалтын Хөтөлбөрийн Сурах бичиг бүр дотороо сэдэвчилсэн Хичээлүүдтэй ба Хичээл болгон өөрт тохирох шүүлэг, даалгавар бас хэрэгжүүлэлтэй. Нэг Сурах бичигээс нөгөөд шилжихдээ тухайн Сурах бичгийн шалгалтыг өгч, Хичээл дүгнэлтийг хийсэн тохиолдолд дараагийн Сурах бичиг нээгдэнэ.  


Сурах бичигийн бүх хичээлүүдийг үзэж дуусаад Шалгалтаа өгсөний дараа даагийн сурах бичигт шилжихийн тулд заавал Хичээл Дүгнэлтийг хийх шаарлагатай. Хичээл дүгнэлтийг хийснээр дараагийн Сурах бичиг нээгдэнэ. 


1. Амлалт

2. Чин үнэнээр

3. Хайр гэж юу гэвэл

4. Та мэдэх үү

5. Зөвхөн нэрийг тань дуудахад


1. Here I am to Worship

2. How Great Is Our Lord

3. Lord I Need You

4. Through It All

5. Unfailing Love

6. Mary-Did You Know


1. Korean worship 1

2. Korean worship 2

3. Korean worship 3

4. Korean worship 4


1. Prayer music 1

2. Prayer music 2

3. Prayer music 3


Нэг хичээл дотороо 5-10 лекцтэй. Лекц бүр өөрийн нэртэй ба Даалгавар, Шүүлэгтэй бас Хэрэгжүүлэтэй. Лекцийг унших эсвэл сонсож судлах ба Лекцийн Даалгавар, Шүүлгийг тухайн Хичээлийн Шалгалтаас өмнө Багшид илгээсэн байх шаардлагатай. Харин Хэрэгжүүлэлтийг Багшид илгээх шаардлагагүй ч зарим үед хэрэгжүүлэлтээ илгээгээд Идэвхийн оноо нэмж авч болно. Лекцийг судлах явцад асууж лавлах зүйл байвал Хавсралт хэсгээс харах эсвэл Мессеж (PM), Чатаар холбогдож Багшаас асууна. Нэг Лекцээс нөгөө Лекцэд шууд шилжиж болох ба нэг Лекцийг ойролцоогоор 7 хоногт үзсэн дуусгасан байна. Тухайн 7 хоногт Лекцээ үзэж дуусгах боломжгүй эсвэл бүр урт хугацаагаар Хичээлээс завсарлах тохиолдолд Багшид мэдэгдэж Чөлөө авна (Энэ талаар Чөлөө хэсгээс дэлгэрэнгүй харна үү!).


Хавсралт хэсэгт тухайн Хичээл ба Лекцтэй холбоотой нэмэлт мэдээлэл бас Хэрэгжүүлэлт байрлана. Таны сонирхсон асуулт Хавсаралтад байхгүй тохиолдолд Мессеж (PM), Чатаар холбогдож Багшаас асууна. Хавсралт нь тухайн Хичээл ба Лекцийг илүү сайн ойлгоход туслах ч шалгалт шүүлгийн асуултад Хавсралт дахь мэдээллээс ордоггүй. Харин Хавсралтад байрлах Хэрэгжүүлэлтийг Идэвхийн оноо авах зорилгоор Багшид илгээж болно.


Сургалтын Админтай холбогдох хамгийн хурдан холбоо бол Онлайн туслах юм. Суралцагчийн хувьд яаралтай асуух зүйлсээ Онлайн туслахаар бичнэ. Онлайн туслахын төлөв идэвхитэй үед Админаас шууд хариулт өгнө. Онлайн туслах төлөв идэвхгүй үед асуултаа бичиж үлдээх ба түр хугацааны дараа хариулна. 


1-Р НОМ  "САЙНМЭДЭЭ БА ҮНЭН"

Хичээл №1. Гэм нүглийг цээрлэгч Бурханы ариун чанар 1

Хичээл №2. Гэм нүглийг цээрлэгч Бурханы ариун чанар 2

Хичээл №3. Зөвт болгосон Бурханы нигүүлсэл 1

Хичээл №4. Зөвт болгосон Бурханы нигүүлсэл 2

Хичээл №5. Итгэгчдийн ялалттай амьдрал

Хичээл №6. Ариун Сүнсээр удирдуулах амьдрал

Хичээл №7. Ариун Сүнсээр удирдуулах өргөмөл хүүхдийн амьдрал

Хичээл №8. Бурханд өөрийгөө зориулах амьдрал

Хичээл №9. Бусдад үйлчлэх амьдрал 

 

ХИЧЭЭЛ: 6 Хичээл / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 65 Хоног 

ИДЭВХИ

9

ИРЦ

9

ДААЛГАВАР

27

ШҮҮЛЭГ

32

ШАЛГАЛТ

23

 

НИЙТ ЦУГЛУУЛАХ ОНОО

100 оноо 

 

 


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь интернет сүлжээгээр суралцах сургалт юм. Хамгийн түрүүнд та Элсэлт хийх шаардлагатай. Элсэлт маш хялбар бөгөөд та өөрийн Social (Facebook, Twitter, Gmail) хаягаа ашиглан элсэх эсвэл шинээр Uid-р бүртгүүлж элсэх боломжтой. Элссэний дараагаар өөрт тохирох Сургалтын Хөтөлбөрийг сонгон хичээлээ эхлүүлнэ. Цахим Сургалт бүрэн системчлэгдсэн тул таныг элссэнээс эхлэн сургалтын орчин үүсэж таныг цааш хичээлээ үргэлжлүүлэх бүрэн мэдээллээр хангана. Хэрэв өөр асуух зүйл байвал Онлайн Тусламж хэсгээр холбогдоно уу!


2-Р НОМ  "САЙНМЭДЭЭ БА ТӨЛӨВШИЛТ"

Хичээл №10. Төлөвшилтийн зорилго - Христийн дүртэй адил болох

Хичээл №11. Сүнсээр төлөвших арга - Итгэл

Хичээл №12. Сүнсээр Төлөвшилтийн саад саад - Гэм нүгэл

Хичээл №13. Сүнсээр төлөвшилтийн сэргэлт - Сахилгажуулалт

Хичээл №14. Сүнсээр төлөвшилтийн саад – Хуулийн үзэлтэн

Хичээл №15. Сүнсээр төлөвших хүч – Нигүүлсэл

 

ХИЧЭЭЛ: 6 Хичээл / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 45 Хоног 

ИДЭВХИ

7

ИРЦ

7

ДААЛГАВАР

21

ШҮҮЛЭГ

30

ШАЛГАЛТ

35

 

НИЙТ ЦУГЛУУЛАХ ОНОО

100 оноо 

 

 


Хэрэв та элссэн бол НЭВТРЭХ хэсгээр нэвтрэн орж СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР хэсгээс өөрт тохирох Сургалтын Хөтөлбөрөө сонгож хичээлээ эхэлнэ. Цахим Сургалт нь интернетэд суурилсан бүрэн системчлэгдсэн сургалт тул хугацаа, байршил хамаарахгүй.


3-Р НОМ  "САЙНМЭДЭЭ БА ЭМЧИЛГЭЭ"

Хичээл №16. Дотоод шархны шалтгаан

Хичээл №17. Дотоод шархны илрэл

Хичээл №18. Сайнмэдээ ба эмчилгээ

Хичээл №19. Уучлалт ба Эмчилгээ

Хичээл №20. Татгалзах сэтгэл

Хичээл №21. Дутагдах сэтгэл

Хичээл №22. Өөрийгөө дорд үзэх ба гэмтэй гэж тооцох сэтгэл

Хичээл №23. Бие хүн ба эмчилгээ

 

ХИЧЭЭЛ: 8 Хичээл / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 60 Хоног 

ИДЭВХИ

8

ИРЦ

8

ДААЛГАВАР

24

ШҮҮЛЭГ

32

ШАЛГАЛТ

28

 

НИЙТ ЦУГЛУУЛАХ ОНОО

100 оноо 

 

 


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь суралцагчдынхаа нөхцөл байдалд тохируулж 90 - 550 хоног хүртэл хугацаанд суралцаж төгсөх гурван төрлийн Сургалтын Хөтөлбөрөөс сонгож суралцах боломж олгодог. Энэ нь таны суралцах хурдаас шалтгаалж богиносох эсвэл уртсах боломжтой уян хатан хугацаа юм.


4-Р НОМ  "САЙНМЭДЭЭ БА ЗАН ЧАНАР"

Хичээл №24. Зан чанарын хөгжил

Хичээл №25. Даруу байдал

Хичээл №26. Хүндлэл

Хичээл №27. Хайр энэрэл

Хичээл №28. Үйлчлэл

Хичээл №29. Ариун байдал

Хичээл №30. Үнэнч шударга

Хичээл №31. Байр тавьж өгөх (бусдыг түрүүнд бодох)

Хичээл №32. Дуулгавартай байдал

 

ХИЧЭЭЛ: 9 Хичээл / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 65 Хоног 

ИДЭВХИ

9

ИРЦ

9

ДААЛГАВАР

27

ШҮҮЛЭГ

36

ШАЛГАЛТ

19

 

НИЙТ ЦУГЛУУЛАХ ОНОО

100 оноо 

 

 


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь АБН 2013 оны Хянан Засварласан Хувилбарыг голчлон ашиглаж байна. Харин та суралцах хугацаандаа өөрийн хүссэн Библийн хувилбарыг ашиглаж болно.


5-Р НОМ  "ДАХИН БЭЛТГЭГДСЭН АЖИЛЧИН"

Хичээл №33. Сайнмэдээ тараах чин хүсэл ба учир шалтгаан

Хичээл №34. Сайнмэдээ тараах сургалт 1

Хичээл №35. Сайнмэдээ тараах сургалт 2

Хичээл №36. Харилцаан дахь сайнмэдээ

Хичээл №37. Дагалдагч бэлтгэх нь 

Хичээл №38. Дагалдагч бэлтгэх сургалтын зарчим

Хичээл №39. Өсгөлт

Хичээл №40. Сургалт 

Хичээл №41. Эсийн бүлэгийн ойлголт

Хичээл №42. Библийн хичээл хөтлөх арга

 

ХИЧЭЭЛ: 10 Хичээл / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 70 Хоног 

ИДЭВХИ

10

ИРЦ

10

ДААЛГАВАР

30

ШҮҮЛЭГ

40

ШАЛГАЛТ

10

 

НИЙТ ЦУГЛУУЛАХ ОНОО

100 оноо 

 

 


Мэдээж болно. "ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь суралцагчдынхаа чухал хэрэгцээ, шалтгааныг хүндэтгэн үзнэ. Үүний тулд та МАЯГТ хэсгээс "Сургалтын Чөлөө Хүсэлт"-ийг бөглөж илгээх ба тухайн чөлөөний хугацаа болоход Сургалтаа үргэлжлүүлэх шаардлагатай. Хэрэв та хүсвэл чөлөөний хугацааг дахин сунгаж болно.


6-Р НОМ  "ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ АЖИЛЧИН"

Хичээл №43. Дэлхийг өөрчлөх амьдрал

Хичээл №44. Бурханыг таних амьдрал

Хичээл №45. Бурханы оршихуй доторх мөргөл

Хичээл №46. Дуудлага ба Авьяас

Хичээл №47. Дэлхий рүү хандсан хүсэл мөрөөдөл  (World Vision)

 

ХИЧЭЭЛ: 5 Хичээл / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 35 Хоног 

ИДЭВХИ

5

ИРЦ

5

ДААЛГАВАР

15

ШҮҮЛЭГ

20

ШАЛГАЛТ

55

 

НИЙТ ЦУГЛУУЛАХ ОНОО

100 оноо 

 

 


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь бүхэлдээ интернетэд суурилсан сургалт тул танаас ямар нэгэн ном, дэвтэр гэх мэт материал шаардахгүй. Гэвч та өөрийн хүссэнээр нэмэлт дэвтэр ном ашиглаж болно.


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалтын үндсэн гурван Сургалтын Хөтөлбөрийн хоёр нь үнэ төлбөргүй ба үлдсэн нэг Сургалтын Хөтөлбөр бага бүртгэлийн хураамжтай.


Энэ бол таны бүрэн эрх. "ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалтаас тавигдах шаардлагад нийцүүлж байвал та Сургалтаа амжилттай төгсөх боломжтой.


Хэрэв та ДАГАЛДАГЧ Хөтөлбөр эсвэл УДИРДАГЧ Хөтөлбөрийг сонгож суралцан амжилттай төгсвөл Сертификат олгогдоно. ИТГЭЛ Хөтөлбөрийг төгсөхөд Сертефикат олгогдохгүй.


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Сургалт нь аль нэг урсгал чиглэлийг онцлохгүй. Та аль ч урсгал чиглэлд хамаардаг байсан манай сургалтад суралцах боломжтой.


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь Төлөөлөгчдийн Итгэлийн Тунхаг-ыг голчлон баримталдаг. Эвангелийн чуулганы хүлээн зөвшөөрдөг Итгэлийн Тунхгуудыг хүлээн зөвшөөрдөг.


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Сургалт нь танаас чуулганы тодорхойлолт шаардахгүй ч, манай сургалтад суралцах хүсэлтээ чуулганыхаа пастор ахлагчдаа мэдэгдсэн байвал зохистой.


Амжилттай суралцаж төгссөний дараа бид тантай холбогдож Сертификатыг албан ёсоор гардуулна. Харин гадаадад болон алслагдсан аймагт байх, өөр бусад хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүй үед бид таны төгсөлтийн Сертификатыг шуудангаар илгээх зэргээр шийдвэрлэж болно. 


"ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь 3 төрлийн  Сургалтын Хөтөлбөртэй. Тухайн Хөтөлбөрийн хугацаанд 4-8 Сурах Бичигийг үзэж судалдаг. Сурах Бичиг тус бүр ойролцоогоор 1-10 Хичээлээс бүрддэг. Хичээл бүрийн дараа Даалгавар хийж, бататгах Шүүлэг өгдөг, ингээд Сурах Бичгийн төгсгөлд Шалгалттай байдаг. Шүүлэг, Шалгалтыг өгснөөр дараа дараагийн Хичээлд нэвтрэх эрх нээгддэг. Шалгалт өгсний дараа Хичээл Дүгнэлтийг бөглөснөөр дараагийн Сурах Бичигт нэвтрэх боломжтой болох ба хамгийн сүүлд Эцсийн Шалгалт өгснөөр төгсөнө.

Суралцагч  нь 7 хоногт хэдэн ч Хичээл үзэж болох ба хамгийн багадаа заавал 1 хичээл үзэж, тухайн хичээлийн Шүүлэг, Даалгаврыг өгсөн байх шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар тухайн 7 хоногийн Хичээлийг үзэж судлах боломжгүй болсон тохиолдолд Чөлөө авч заавал мэдэгдэнэ. Чөлөө авахгүйгээр 7 хоногоос дээш хугацаанд Хичээлдээ нэвтрэхгүй үед 1 сануулга авна. Сануулга 5 болсноор тухайн Сурах Бичгийн Хичээлд тэнцэхгүй.


1-50 51-58